SoftwareConstructionHackathon
MAY 30, 2026
Мэдээлэл, Компьютерын Ухааны Тэнхим доторх Хакатон уралдаан — өгөгдлийн шинжилгээний хүрээнд оюутны бүтээлийг үнэлж, нийгэмд тустай бүтээл туурвина.
🗓 Огноо
2026.05.30
Хагассайн өдөр
🕘 Цаг
09:00
📍 Хаана
Хичээлийн 8-р байр, 409 тоотын лекцийн анги
👥 Багийн гишүүд
3–7 хүн
Зорилго
Оюутнууд хичээлээр олж авсан мэдлэг чадварыг ашиглан өгөгдлийн шинжилгээний хүрээнд бүтээл хийх, сэдвээ гүнзгийрүүлэн судлах, дипломын үнэлгээг харьцуулж адил стандартыг тогтоох, өөрийн сурсныг бусадтай хуваалцах, багаар ажиллаж сурах юм. Цаашид уг бүтээлийг сайжруулан хөгжүүлж нэвтрүүлэн ашиглах, нийгмэд тустай ажил хийхийг зорино.
Бүтээл хийх
Хичээлээр сурсан мэдлэг чадвараа ашиглан өгөгдлийн шинжилгээний хүрээнд бодит бүтээл туурвина.
Гүн судлах
Сонгосон сэдэвтэй холбоотой ойлголтыг гүнзгийрүүлэн судалж, өргөн хүрээнд хэрэгжүүлнэ.
Адил стандарт
Дипломын ажлын үнэлгээг харьцуулж, адил стандартыг тогтоох туршлагатай танилцана.
Багаар ажиллах
Багийнхантайгаа хамтран ажиллаж, өөрийн сурсныг бусадтай хуваалцах ур чадварыг хөгжүүлнэ.
Нийгэмд тус болох
Цаашид уг бүтээлийг сайжруулж нэвтрүүлэн ашиглах, нийгэмд тустай ажил хийхийг зорино.
Шаардлага
- Хамрах хүрээ: МУИС, МТЭС, Мэдээлэл, Компьютерын Ухааны Тэнхимийн бакалаврын түвшний (I-V курс) оюутнууд.
- Багийн хэмжээ 3-7 оюутан. Заасан хугацаанд нэг бүтээл хөгжүүлж оролцоно.
- Агуулга: Дипломын ажлын үнэлгээний хэсэгт задлан шинжлэх хүрээнд өгөгдлийн шинжилгээ хийнэ.
- Бүтээлд: Веб, Мобайл, Десктоп программ, Машин сургалт, МТ ашиглан хэрэгжүүлсэн бүтээл хамаарна.
- Зохиогчийн эрхийг зөрчилгүй байх ёстой. Бусдын урлагийн бүтээл, видео, гэрэл зураг, хөгжим ашиглавал зөвшөөрөл авна.
- Зохиогчийн эрхийн зөрчлийн талаар гомдол гарвал оролцогч тал бүх хариуцлагыг хүлээнэ. Зохион байгуулагч хариуцлага хүлээхгүй.
- Баг шүүгчдийн өмнө бүтээлээ 3-5 минутад багтаан танилцуулна.
- Шалгаруулах арга: Гадны шүүгчдийн нийлбэр үнэлгээ [100%].
Шагнал
Тэргүүн байр
300,000₮
Баг тус бүр өргөмжлөл болон мөнгөн шагнал.
Дэд байр
200,000₮
Баг тус бүр өргөмжлөл болон мөнгөн шагнал.
Гутгаар байр
100,000₮
Баг тус бүр өргөмжлөл болон мөнгөн шагнал.
Бүх оролцогч
Сертификат
Уралдаанд оролцсоныг батлах сертификат.
Асуултууд
Build something
extraordinary.
Бүтээж, тэстэлж, илтгэ. Software Construction Hackathon танд хүлээгдэж байна.